
ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА
2.2.3. HUAWEI MT880b МОДЕМ ТОХИРУУЛАХ
Манайд хэрэглэгдэж байгаа Huawei MT880b модем нь англи хувилбартай байдаг. Энэ нь MT800-
тай бараг адилхан тохиргоо хийгддэг гэж хэлж болно.
Анхаарах зүйл: Таны модем доорх зааврын дагуу IP address-аараа холбогдохгүй бол модемний
ард байгаа Reset гэсэн нүхрүү зүү болон балны үзүүрээр модем асаалттай чигээр нь 10-30 секунд
орчим удаан дарахад модем өөрөө унтарч асах ѐстой. Үүний дараа доорх тохиргоог дэс дараалан
хийж болно.
1. Эхлээд Start-> Programs -> Accessories -> Communications -> Network
Connections гэж орно.
2. Network Connections цонхонд ихэвчлэн Local Area Connection гэж байдаг. Хэрэв
байхгүй бол Local Area Connection гэсэн нэрийг нь өөрчилсөн байж болно. Доорх зурган
дээр харуулсан шиг дүрстэй байх ѐстой. Хэрэв энэ дүрс огт байхгүй бол таны компьютерт
сүлжээний карт буюу Lan карт байхгүй эсвэл байсан ч танигдаагүй байна гэсэн үг. Ийм
тохиолдолд сүлжээний карт нэмж суулгах, байгаа бол картанд тань тохирох CD
драйверуудаар нь таниулах шаардлагатай юм.
3. Local Area Connection дээрээ mouse2 буюу хулганыхаа баруун товчийг даран гарч
ирсэн хэсгээс хамгийн доод талын Properties гэсэн дээр дарна.
Comentarios a estos manuales