CTC Union ATU-R140 Manual de usuario Pagina 74

  • Descarga
  • Añadir a mis manuales
  • Imprimir
  • Pagina
    / 81
  • Tabla de contenidos
  • MARCADORES
  • Valorado. / 5. Basado en revisión del cliente
Vista de pagina 73
МИКОМ
ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА
Миком – Миний интернэт
74
3.1.6. ERROR 815 АЛДАА
Энэхүү алдаа нь Windows Vista үйлдлийн системтэй хэрэглэгч дээр илрэх болно. Vista-тай
хэрэглэгчдийн хувьд хамгийн түгээмэл алдаа нь бөгөөд өмнө нь оруулсан Windows XP дээр
илэрдэг Error 678 алдаатай адил юм. Тэгэхээр энэ алдааг залруулахын тулд доор дурьдсан
зүйлсийг залхууралгүй сайтар шалгах шаардлагатай.
Хамгийн түрүүнд модемний гэрлүүд хэвийн асч байгаа эсэхийг сайтар ажиглах хэрэгтэй. Хэрэв яаж
шалгахаа мэдэхгүй байгаа бол энэхүү гарын авлагын Модемноос шалтгаалах зүйлсийг
шалгах гэсэн хэсгээс ороод харж болно.
Splitter буюу ADSL модем, телефон аппарат 2-ыг салаалсан холболт зөв эсэхийг шалгах
хэрэгтэй. Сайн шалгаж мэдэхгүй бол энэхүү гарын авлагын Splitter-ийн холболт шалгах
гэсэн хэсгээс дэлгэрэнгүй заавар харж болно.
Таны Компьютерийн сүлжээний карт буруу танигдсан, буруу ажиллах болон Компьютер дээр
суусан элдэв програм хангамж, вирус зэргээс шалтгаалж энэ алдаа гардаг. Энэ бүгдийг сайн
шалгахыг хүсвэл энэхүү гарын авлагын Компьютероос шалтгаалах зүйлсийг шалгах гэсэн
хэсгээс дэлгэрэнгүй заавар харж болно.
Микомын сервер дээр ямар нэгэн гэмтэл гарсан тохиолдолд бас энэ алдаа гарч болно. Дээрх
зүйлсүүдийг сайтар шалгаад үзэхэд энэ алдаа гарсан хэвээр байвал та 70102525 дугаарт залган
оператортой холбогдож зөвлөгөө заавар авч болно.
Vista de pagina 73
1 2 ... 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81

Comentarios a estos manuales

Sin comentarios