
ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА
3.1.5. ERROR 735 АЛДАА
Энэ алдаа нь ихэвчлэн дотоод сүлжээнд интернэтээ хэрэглэдэг хэрэглэгч нарт тохиолддог.
Хэрэглэгч нарын гол гаргадаг алдаа нь толгой Компьютер дээрээ 2 сүлжээний карттай байх ба нэг
сүлжээний карт нь дотоод сүлжээрүү холбогдсон, нөгөө нь ADSL модем руу нь холбогдсон байдаг.
Үүнийгээ сайн ялгаж салгалгүй дотоод сүлжээний болон модемруу холбогдсон 2 сүлжээний
кабелаа солиод залгачихдаг.
Энэ алдаа гарсан тохиолдолд хамгийн түрүүнд ADSL холболтоо устгаад дахин үүсгэх хэрэгтэй.
Холболт үүсгэх заавар нь энэхүү гарын авлагын “Компьютер дээр ADSL холболт хэрхэн
үүсгэх” гэсэн хэсэгт байгаа. Хуучин холболтоо устгаж байгаад үүсгэхээ мартуузай.
Бас нэг шалгах зүйл нь Start -> Programs -> Accessories -> Communications -> Network
Connections руу ороод Local Area Connection руу ороод Properties товчин дээр дарж ороход
дараах 1-р зурган дээрх шиг цонх гарч ирнэ. Ингээд зурган дээр үзүүлсний дагуу Internet
Protocol (TCP/IP) гэснийг сонгоод Properties товчин дээр дарахад 2-р зурган дээрх шиг цонх
үүснэ. Зурган дээр үзүүлсний дагуу Optain an IP address automatically гэснийг сонгоод, бас
Optain DNS server address automatically-г сонгоод OK дарж бас дахин OK дарж гарна. Ингээд
шинээр үүсгэсэн Micom холболтоороо холбогдоод үзнэ үү.
Дээрх тохиргоонуудыг хийсний дараа интернэт чинь холбогдох боловч дотоод сүлжээндээ
интернэтээ тарааж хэрэглэдэг хэрэглэгчдийн хувьд бусад Компьютер нь холбогдохоо болих
магадлал өндөр тул дотоод сүлжээгээ хийлгэсэн хүндээ хандаж янзлуулахыг зөвлөж байна.
Comentarios a estos manuales