
ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА
3.1.7. ERROR 651 АЛДАА
Энэхүү алдаа нь Windows 7 үйлдлийн систем ашигладаг хэрэглэгчдэд түгээмэл тохиолдох алдаа
юм. Өөрөөр хэлбэл өмнөх хэсэгт оруулсан Windows XP үйлдлийн системийн Error 678 алдаатай
адил гэж ойлгож болно. Тэгэхээр энэ алдааг залруулахын тулд доор дурьдсан зүйлсийг
залхууралгүй сайтар шалгах шаардлагатай.
Хамгийн түрүүнд модемний гэрлүүд хэвийн асч байгаа эсэхийг сайтар ажиглах хэрэгтэй. Хэрэв яаж
шалгахаа мэдэхгүй байгаа бол энэхүү гарын авлагын “Модемноос шалтгаалах зүйлсийг
шалгах” гэсэн хэсгээс ороод харж болно.
Splitter буюу ADSL модем, телефон аппарат 2-ыг салаалсан холболт зөв эсэхийг шалгах
хэрэгтэй. Сайн шалгаж мэдэхгүй бол энэхүү гарын авлагын “Splitter-ийн холболт шалгах”
гэсэн хэсгээс дэлгэрэнгүй заавар харж болно.
Таны Компьютерийн сүлжээний карт буруу танигдсан, буруу ажиллах болон Компьютер дээр
суусан элдэв програм хангамж, вирус зэргээс шалтгаалж энэ алдаа гардаг. Энэ бүгдийг сайн
шалгахыг хүсвэл энэхүү гарын авлагын “Компьютероос шалтгаалах зүйлсийг шалгах” гэсэн
хэсгээс дэлгэрэнгүй заавар харж болно.
Микомын сервер дээр ямар нэгэн гэмтэл гарсан тохиолдолд бас энэ алдаа гарч болно. Дээрх
зүйлсүүдийг сайтар шалгаад үзэхэд энэ алдаа гарсан хэвээр байвал та 70102525 дугаарт залган
оператортой холбогдож зөвлөгөө заавар авч болно.
Comentarios a estos manuales